2022-02-21 13:031min00

Цэцэрлэгийн бага ангид 2 настай 140 гаруй хүүхэд бүртгүүлжээ

olloo_mn_1443167170_ff5708e1df85e89fbig

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага, дунд бүлгийн бүртгэл өнгөрсөн Баасан гаригт эхэлсэн. Өнөөдрийн /2022.02.21/ 12:00 цагийн байдлаар:

  • 2 настай- 140 мянга 390
  • 3 настай- 1618
  • 4 настай- 175
  • 5 настай- 99 хүүхэд бүртгүүлжээ.

2-3 НАСТНУУДЫН ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ГОМДОЛ ИХ ИРЖ БАЙНА

Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, цэцэрлэгт орох эрх нь баталгаажих аж. Бүртгэл 24-нд дуусах бөгөөд эцэг, эхчүүдээс ирж буй гомдол санал ч их байгаа гэв. Тухайлбал, хамран сургах тойргийн цэцэрлэг нь хол байгаагаас шалтгаалсан гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Мөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хаягийн зөрчил үүссэнээс зарим хүүхдийг бүртгэх боломжгүй алдаа заасан. Тэдгээр хүмүүсийн хувьд хороо, дүүрэгтээ очиж шилжилтээ асуудалгүй болгосноор хүүхдийн бүртгэл цахимд орно. Нийслэлийн цэцэрлэгт нэмэлтээр хамрагдах хүүхдүүдийн хувьд бүгд хамрагдах боломжгүй. Тиймээс цахимаар буюу тусгай программаар санамсаргүй түүврийн аргыг ашиглаж элсэх хүүхдүүдийг тодорхой болгоно. Үүнд алдаа гарахгүй зохион байгуулалт хийхээр ажиллаж байгаа.

Хугацааны хувьд бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлэгт сайдын А38 дугаар тушаалын дагуу 2-5 настнууд хамрагдана.

Тиймээс хэрэгжиж байгаа дүрэм, журмын дагуу хүүхдийг бүртгэж байгаа. Мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзаж бага бүлгийнхнийг түлхүү хамруулна. Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулна. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт санамсаргүй түүврийн сугалаа явагдана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй