-Нийтээр авч явна гэсэн зүйл байхгүй. Ирэх 2025 он гэхэд зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая л гэж байгаа юм. Түүнээс биш монгол хүн бүр хос бичигтэн бол оо гэсэн үг биш шүү. Цаад агуулга нь бол яваандаа бидний ирээдүй болсон үр хүүхэд маань монгол бичгээ мэддэг байгаасай гэсэн гол санаа явж байгаа юм. Нөгөөтэйгүүр монгол бичиг бол бидний монгол гэж бусдаас ялган өгч байгаагаараа онцлогтой. Тиймээс энэ хэлээ бид үр хойчдоо зааж сургаж явахгүй бол мартагдах аюулд орчихсон байна. Хэл мартагдах тусмаа тухайн хэл дээр гарч байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүд үгүй болох ийм эрсдэл байна. Улмаар тухайн хэлний чадамж суларч мөхөх аюулд ордог.
Эх сурвалж: dnn.mn
1 comment
Зөв шүү Уйгаржин бичгээ кирилл бичигтэй хослуулж хойч үе хүүхдүүдээ сургах нь маш зөв дэмжиж бна Хэл соёл үндэс угсаагаа багаас нь эзэмшүүлж төлөвшүүлэх ёстой Одоо зөв зам руугаа орох гэж бна Гадаад хэлийг шүтэх ёстой биш