Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател чинээлэг цагаачдад зориулсан “Алтан виз” хөтөлбөрөө зогсоож байгаагаа Британийн Засгийн газрын цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. “Алтан виз” хөтөлбөрийг Их Британийн эдийн засагт хөрөнгө оруулахыг дэмжих зорилгоор 2008 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өргөдөл гаргагчид нь виз авахын тулд тус улсын эдийн засагт дор хаяж 2 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийх болзолтой байсан юм.
Улс орны харьяалал харгалзахгүй хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг зогсоосон талаараа Дотоод хэргийн сайд Прити Пател хэлэхдээ, “Их Британи энэ шийдвэрээрэ хууль бус санхүүжилт, залилангийн эсрэг тэмцлийг дахин эхлүүлж байгааг харуулсан байна. Дотоод хэргийн яам хууль бусаар олсон мөнгөний урсгал вант улсын санхүүгийн систем рүү орж ирэхээс болгоомжилж байгаа учраас хөтөлбөрийг хаасан” гэжээ.
Гэхдээ Их Британид ирж суурьших бодолтой чинээлэг хүмүүст зориулсан хөтөлбөрийн дүрмийг өөрчилж байгаа бөгөөд энэ нь “Шинийг санаачлагчийн виз” гэсэн статустай байх гэнэ. Энэ ангилалын виз хүсэгчид оршин суух зөвшөөрөлийг 50 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөөр авч, үүгээрээ хөрөнгө оруулалт хийх аж. Энэ хөтөлбөрийг Дотоод хэргийн яам эцэслэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын цахим хуудаст мэдээлжээ.
Их Британийн Дотоод хэргийн яам 2008 онд энэхүү схемийг нэвтрүүлснээс хойш ОХУ-аас гэхэд 2581 хөрөнгө оруулагч Их Британийг зорьсж, виз авсан талаар BBC News мэдээлжээ.