Тагнуулын ерөнхий газар өчигдөр орой Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо буюу “Хархорин” орчмын 23-р байранд тусгай ажиллагаа явууллаа. Үүнээс өмнө, 15:30 цагийн орчимд Ч.Мөнхбаярыг тус газар баривчилсан тухай мэдээлэл цацагдаж байсан бол тусгай ажиллагааг түүний гэрт үргэлжлэн явагджээ.
Ч.Мөнхбаяр нь “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье”, “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байсан юм.
Хамгийн сүүлд Ч.Мөнхбаяр ФБ дэх олон нийтийн сүлжээний хаягтаа хамгийн сүүлд хоёрдугаар сарын 16-ны Лхагва гаригийн үдээс хойш 16.14 цагт пост оруулж байжээ. Тус постыг “Шударга тав” хэмээн нэрлэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, А.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нарт зориулагдсан байна.
“Би “хэзээ ч албан тушаалд очихгүй, та нартайгаа хамт гудамжинд жагсаж тэмцнэ” гэж байсаан. “Ордон орчихоод удахгүй гараад ирнэ” гээд орсоон. Гэтэл ордон ороод 2 сар болчихжээ. Эргэж та нартайгаа уулзалгүй 2 сар болчихжээ. Ордон ороод, “ЗГХЭГ-ын дарга болчихвол бидний яриад байсан юмнууд бүтэх юм байнаа” гэдгийг мэдэнгүүтээ би цаг алдахгүй гээд бушуухан ЗГХЭГ-ын дарга болчихсон юм л даа. Одоо та нар тарцгаа. Талбай дээр барьсан гэрнүүдийг буулгацгаа. Гахай жил бүх юм сайхан болно. Би МАНАН-гийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй, амь хайргүй тэмцэхээ андгайлж байна” гэсэн пост Ч.Мөнхбаярын баривчлагдах шалтаан байж магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаг дэвшүүлж эхэлжээ.
Ямартай ч өнөөдөр ТЕГ хэвлэлийн хурал хийж, Ч.Мөнхбаярын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөө өчигдөр орой (2022.02.17) мэдэгдээд байна.
1 comment
Эе хө. Энэ Мөнхбаяр лав л зүгээргүй байх аа. Маш итгэлтэй. Цаана нэг түшиг,тулгууртай ба тийм ч шалтан банди шиг биш дэг ээ