Газрын тосны ханш унаснаар тус салбарын компаниудын хувьцааны ханш буурав

Агаарын тээвэр болон технологийн салбарын хувьцааны ханшууд өндөр өсөлт үзүүлсэн бол газрын тосны ханш унаснаар тус салбарын компаниудын хувьцааны ханш буурав.
Тухайлбал, агаарын тээврийн American Airlines 8.1 хувиар, Carnival Corp-ийн хувьцааны ханш 6.7 хувиар технологийн салбарын Netflix 2.8, Tesla 5.3, Zoom 3.4 хувиар тус тус өссөн байна. Харин Exxon Mobil 1.3 хувиар, ConocoPhillips компанийн хувьцаа 2 хувиар тус тус унажээ. Өнөөдөр Монголын цагаар 21 цаг 30 минутад АНУ-ын эдийн засгийн чухал тоон мэдээллийн нэг болох жижиглэн худалдааны борлуулалт болон газрын тосны нөөцийн мэдээллүүд гарах тул хөрөнгө оруулагчид болон арилжаачид анхаарах хэрэгтэй юм.