Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийн Захирагчдын зөвлөлийн 3 дугаар хурлыг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулжээ.
ГХБО-ын ОУСТ-ийн Захирагчдын зөвлөлийн 3 дугаар хурлаар ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирлын сонгууль болж, тус судалгааны төвийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Дөлгөөнийг гишүүдийн 100 хувийн саналаар ДГХБО-ын ОУСТ-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар сонгон томилсон байна.
Тус ОУСТ-ийн анхны захирлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр ажиллаж байжээ. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв нь Монгол Улсад төвтэй цорын ганц олон улсын байгууллага бөгөөд дэлхийн 32 далайд гарцгүй хөгжиж буй орнуудын засгийн газарт бодлогын зөвлөмж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан цогц судалгаа, дүн шинжилгээ гаргаж, олон улс дахь хамтын ажиллагааг дэмжин ажилладаг засгийн газар хоорондын байгууллага юм.