Бразилд амиа алдагсдын тоо 104-т хүрчээ Бразилийн Петрополис хотод амиа алдагсдын тоо 104-д хүрчээ Бразилийн Рио-де-Жанейро мужийн Петрополис хотод аадар бороо орсны улмаас амиа алдагсдын тоо 104-д хүрчээ. Тэдний найм нь хүүхэд байсан гэж G1 портал мэдээлэв. Өмнө нь нас барагсдын тоог 94 хэмээн мэдээлж байсан юм.
Лхагва гаригт 30) цагийн байдлаар Петрополис хотод амь үрэгдэгсдийн тоо 104 болсон” гэж портал мэдэгдэлд дурджээ. 50 гаруй байшин нурсан. Иргэний хамгаалалтын алба хаагчид 24 хүнийг аварч чадсан талаар өмнө нь мэдээлж байсан. Өөр 35 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна.
Тус хотод мягмар гаригт орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт, үерийн гамшиг нүүрлээд байгаа юм. Аадар бороо 6 цаг гаруйн хугацаанд үргэлжлэн орсон бөгөөд нэг ам метр талбайд 260 литр бороо орсон хэмээн мэргэжилтнүүд тооцоод байна.
Энэ нь Бразилийн энэ бүс нутагт 2-р сард ордог борооноос, ердийн үеийнхээс хамаагүй их аж. Лхагва гаригт Рио-де-Жанейрогийн захирагч Клаудио Кастро аадар бороонд нэрвэгдсэн бүс нутагт хүрэлцэн ирсэн бөгөөд нөхцөл байдлыг “дайны үе шиг хүнд” хэмээн тодорхойлсон. Тус бүс нутагт орсон бороо нь “1932 оноос хойшхи хамгийн хүчтэй бороо” байсан гэнэ.