Глобал хагас дамжуулагчийн хомсдолын улмаас чип үйлдвэрлэгч компаниудын ашиг өндөр байгаа юм. Nvidia компани улирлын тайлан ч шинжээчдийн таамаглалыг эвдсэн байна.
Тайлангийн үзүүлэлтүүд:
Нэгж хувьцаанд ногдох ашиг:
- Тайлангийн үзүүлэлтээр 1.32 ам.доллар
- Шинжээчдийн таамаглал 1.22 ам.доллар, жилийн өмнөх үеэс 69 хувиар өссөн
Борлуулалтын орлого:
- Тайлангийн үзүүлэлтээр 7.64 тэрбум ам.доллар,
- Шинжээчдийн таамаглал 7.42 тэрбум ам.доллар, жилийн өмнөх үеэс 53 хувиар өссөн байна.
Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Jensen Huang “2022 оны 1-р улиралд 8.1 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна” гэж мэдэгдсэн. Харин шинжээчид тус компанийн орлогыг 7.29 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаад байгаа юм. Jensen Huang-ийн хэлснээр тус компанийн чип нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч болон бусад салбарт өндөр эрэлттэй байгаа бөгөөд үүнийг дагаад борлуулалтын орлого нь өсөх төлөвтэй байна.
Nvidia нь Meta Platform /Facebook/ компанийн мета зах зээлд нэвтрэх амбицтай төлөвлөгөө болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлт судалгааны чип ханган нийлүүлэгчээр хамтран ажиллахаар болоод байгаа юм.
Тайлангийн үзүүлэлт сайн гарсан ч өчигдөр тус компанийн хувьцааны ханш 2.68 хувиар унасан байна. Nvidia компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үеэс 257.6 хувиар өссөн бөгөөд оны эхнээс 12 хувиар унаад байна.