Том малын зүй бус хорогдол энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 11.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 285.5 мянгаар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тус сард 634 толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 375 (2.4 дахин их) толгойгоор өсжээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 4.9 мянга, хонь 3.9 мянга, үхэр 1.5 мянга, адуу 799 толгой, тэмээ 11 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 44.2 хувийг ямаа, 35.4 хувийг хонь эзэлж байна.