Монгол Улсын нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах талаар өмнө хийсэн судалгааны дүн, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар яг одоо /2022.02.16/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, эрдэмтэн судлаачидтай уулзалт хийж байна.
Уулзалтад, БОАЖ-н Дэд сайд Г.Түвдэндорж, Ховор амьтдын судалгаа, менежментийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Б.Мижиддорж, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор, профессор И.Түвшинтогтох, Мазаалай баавгайг хамгаалах төслийн зохицуулагч, судалгааны багийн ахлагч доктор Л.Амгалан, Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А.Баясгалан зэрэг эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон албаны бусад төлөөлөл оролцож байна.