Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын дүнг ҮАБЗ-д оруулахаар болов
2022-02-16 17:25

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцжээ. Ерөнхий сайдын айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.