Мигрень буюу толгой таллаж өвддөг өвчтөнүүдэд ногоон гэрэл тус болж мэднэ. Шинжлэх ухааны нэн шинэ энэ нээлтийг АНУ-ын эрдэмтэд нээсэн байна. Аризонагийн их сургуулийн Анагаах ухааны коллежийн эрдэмтэд толгойн архаг өвчнийг эмчлэх хүрээнд ногоон гэрлийн туяа үр дүнтэй гэсэн нээлт хийжээ.
Судалгааны ахлах, профессор, мэдрэлийн мэс засал Мохаб Ибрагимын хэлснээр, ийм төрлийн туршилт дэлхийд анх удаа хийгдсэн гэнэ. Туршилтыг анх оготно дээр явуулжээ. Гэтэл цэнхэр, ногоон өнгө мэрэгчин амьтанд өвчин намдаах үйлдэл үзүүлж байв.
Дараа нь толгой нь өвддөг 60 хүнийг ногоон гэрлийн үйлчлэлд оруулсан байна. Сайн дурынхан өдөр бүр 2 цаг дан ногоон гэрэлтүүлэгтэй өрөөнд байрлажээ. Хяналтын бүлгийн өвчтөнүүдийг энгийн гэрэлтэй өрөөнд байлгасан гэнэ. Туршилтын төгсгөлөөр хоёр бүлэгт харьцуулсан шинжилгээ хийхэд фото эмчилгээ хийлгсэн хүмүүст эерэг өөрчлөлт гарсан аж. Тэр бүр эмчилгээний лед ногоон гэрэл өгөхийг гуйжээ.
«Энэ үйлдлийн нэмэлт давуу тал нь ямар ч сөрөг нөлөө байхгүйд оршино » хэмээн Powered By Geniee-ийн шинжээчид онцолж байна. Толгой таллаж өвддөг хүмүүст ийм эмчилгээ явуулснаар нойр нь сайжирч байгааг Аризонагийн эрдэмтэд тогтоосон байна.
Мигренийг эмээр тэр бүр эмчлэх боломжгүй байдаг. Тиймээс ногоон гэрлийн үр ашигтай холбоотой энэ нээлт нь хүн төрөлхтөнд томоохон дэвшил авчирна гэж үзэж байгаа юм. Аризонагийн их сургууль энэ асуудлаар орон орны эмч нарт хандаж, ийм гэрэлтүүлэгтэй туршилт хийхийг уриалж байна. Мигрень бол мэдрэлийн системийн хамгийн өргөн тархсан эмгэгийн нэг юм. Байнга толгой өвддөг энэ эмгэгээр өдгөө дэлхий даяар 1 тэрбум орчим хүн шаналж байна.
Эх сурвалж: Osnmedia