Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газрын район, домогт Сэгс цагаан богд уулын бүсэд илэрсэн “Баян хөндий”-н алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани ашиглахаар, орон нутагт кемпүүдээ байрлуулан ажиллаж байна. Орон нутгийн иргэд, малчид говийн их дархан цаатад газарт уул уурхай ажиллах нь говийг хүйсийг тэмтэрсэнтэй ижил хэрэг хэмээн үзэж байна.
Updown сайт Баянхонгор аймгийн Шинжинс, Баян-Өндөр сумын малчдын яриаг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаа Баянхонгор аймгийн Шинжинс сумын иргэн Э.Дагвасамбуугийн “Эрдэнэ Монгол” компанийн эздийн тухай ярьсан мэдээллийг хүргэж байна.
Баянхонгор аймгийн Шинжинс сумын иргэн Э.Дагвасамбуу: “Эрдэнэ Монгол” компани 2010 оноос эхлээд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгийн Зуун мод гэх газраас хайгуулын ажлаа хийж эхэлсэн байдаг. Үндсэндээ манай хоёр сумын нутгийг дамжин 20 жил гаруй хугацаанд хайгуул хийж байгаа. Нэлээн том зэсийн ордууд илрүүлсэн гэж ярьдаг.
2015 онд Баян хөндий гэж ордыг нээсэн. 2015 оноос хойш бүр илүү идэвхтэй ажиллаж хийж эхэлсэн. 2019 онд А лицензээ авсан байдаг. А лицензийг бас л хууль бусаар авдаг. Би МҮОНТВ-р ярилцлага өгч байх үедээ нэг л зүйлийг хараад их эмгэнэлээ. Төрд байгаа ажилчдын ямар ядмаг сэтгэлгээтэй, арчаагүй болчихсон гэдгийг.
Тэр хүн ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга н.Батмагнай гэж хүн байна. Тэр хүнд би А лицензтэй холбоотой, хуулийн заалтуудын тухай ярьсан. Тухайн хуулийн 25-р зүйл дээр А лиценз авахын тулд үнэлгээ хийлгэсэн байх ёстой, үнэлгээний дүгнэлт байх ёстой гээд хавсаргасан байдаг. Энэ хуулийн хэрэгжилт хангагдаагүй байж яагаад А лиценз авсан бэ гэхэд тэр дарга “Эрдэнэ Монгол” компанийн хуулийн ажилтан шиг дандаа өөрт ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж байсан.
Үнэхээр тийм бол энэ хуулийн зүйл заалт байх шаардлагагүй. Иргэдийн мал адгууснаас дор үздэг төрийн байгууллага, дарга нартай байгаад харамсаж байна. “Эрдэнэ Монгол” компани одоогоор таван лиценз эзэмшиж байгаа. Миний мэдсэнээр бол гурав нь ашиглалтын лицензээ авсан гэж ойлгосон. Одоо ашиглах гэж байгаа Баян хөндийн ордын хувьд бол 10 тн алтны нөөцтэй гэж байгаа. 10 тн алтыг таван жилийн хугацаанд олборлоно гэж байгаа.
Олборлохдоо говьд байгаа эрдэнэ болсон усыг ашиглана гэж байгаа. Аюултай хаан хорыг бас хэрэглэнэ гэж байгаа. II дайны үед Германчуудын олзлогдохгүйн тулд хэрэглэж байсан хаан хорыг хэрэглэнэ гэж байгаа. Ингээд энэ говь бол ямар ч амьтан ургамал, хүн амьдрах боломжгүй болж байгаа. Гүний усыг нь шавхана. Дээрээс нь хөрсийг нь цианит натригаар хордуулна гэдэг бол шууд сүйрэл.
“Эрдэнэ Монгол” компанийн удирдлагад Монголд нэлээд алдартай алтан бүст Н.Багабанди гэж хүн бий. Энэ хүний охин Б.Баярмаа гэж монгол талыг хариуцсан хүн байдаг юм. Энэ бол Торонтогийн бирж дээр хөрөнгө босгосон Канадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани. Энэ компанийг хариуцсан гүйцэтгэх захирлаар Петр Акерли гэж нөхөр байдаг. Монгол дахь төслийн менежер нь Курч гэж хүн байдаг. Энэ бол бас их балагтай нөхөр байдаг.
“Эрдэнэ Монгол” төслийг удирдаж байгаа хүнээр нь харах юм бол энэ ямар ААН гэдэг нь тодорхой болно. Курчийг бол Монголчууд ерөнхийдөө мэднэ. Алдартай Жастин Капла гэдэг нөхөр Монголд олон тэрбум төгрөгийн өр тавиад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өршөөл үзүүлээд, гарсан. Яг энэ хүний доор ажиллаж байсан хүн бол энэ Курч. Энэ хүний доор ажиллаж байсан хүн болохоор нь татварын өртэй холбоотой асуудалтай холбоотой хүн гэж үздэг.
2 comments
хогын гарууд дандаа хөгийн л юм хийх юм даа
Энэ нэг элийрч балайрч байдаг шантааччин нинжа л байгаа даа