Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газарт орших домогт Сэгс цагаан богд уулын бүсэд “Эрдэнэ Монгол” компани алт олборлох гэж байгаад нутгийн иргэд, малчид дургүйцэж байгаа. “Баян хөндий”-н алтны ордыг эзэмшиж буй Канадын хөрөнгө оруулалттай компанийн Монголын талыг хариуцсан захирлаар Ерөнхийлөгч асан Б.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг юм.
Ард түмнээс хоёр удаа сонгогдож, найман жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хүн уул уурхайд тээрэмдүүлсэн тал нутгаас юу үлддэг болох, алтны ордыг дагасан ашиг гээч нь үнэн хэрэгтээ юу байдаг вэ гэдгийг мэддэг сайн мэднэ. Цагтаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан улс төрчийн охин Сэгс цагаан богдыг сэндийчиж байгаад нутгийн иргэд, малчид гомдолтой байна. Updown сайт Баянхонгор аймгийн Шинжинс, Баян-Өндөр сумын малчдын яриаг цувралаар хүргэж байна.
Баян-Өндөр сумын малчин А.Алтангэрэл: Алтайн өвөр говьд бол ан амьтан гөрөөс, хүн амьтан бүгд оршин тогтнодог. Энэ малчдын мөхөл ирлээ гэж би хэлье. Ерөөсөө малчдын мөхөл ирж байгаа. Яагаад гэвэл энэ уул уурхайн компани орж ирээд тэнд байгаа малчин, гөрөөс, шувуу, говийн дархан газар бол тэдэнд хамаа байхгүй.
Тэр дээр байгаа сайд дарга нар бол мөнгө л олж байвал ард иргэдийг малаас дор үзэж байгаа. Ийм нийгэм байгаа байхгүй юу.
Энэ бидэнд үнэхээр хэцүү байна. Ард түмнийг үнэн дарлаж байна. Үүнийг дарангуйлалын нийгэм гэж бодож байна. Малчид үгээ хэлнэ. Хурал дээр босож ирээд үгээ хэлэх гэхээр суу гэдэг. Аймгийн засаг дарга гэхэд л ашигт малтмалын газраас ийм шийдвэр гаргасан, би энэ уул уурхайн компанийг оруулж ирэх ёстой гэсэн.
Ард иргэдийн үгийг сонсдог төр бол ерөөсөө алга. Ард иргэд бол үнэндээ зовж байна. Уул уурхайн компаниуд дайраад орчихсон. Хөрcийг нь дуусгалаа, усыг нь дуусгалаа. Одоо энэ тэнд өрөмдсөөр байгаад ундны ус байхгүй. Ундны усандаа гүн өрмийг худаг хэрэглэдэг болсон. Тэр гүн өрмийн хажууд өрөмдөж байгаа байхгүй юу.
Малаа услах усгүй болчхоод байна. Амьдрах нөхцөл алга. Тэгээд бид нар 1000 гаруй км-н цаанаас арга ядаад ингээд ирж байна. Бид нар жилд ганцхан удаа цалин авдаг хүмүүс. Тэр мөнгө цаасаа өгөн барин энд тэмцээд явж байна. Биднийг энэ төр засаг хардаг бол Төрийн гурван өндөрлөгт хэлмээр байна.
Тэр Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуайн охин одоо тэнд явж байгаа юм. Савраа тат л даа. Яасан баяжиж ханадаггүй юм бэ. Тэр мөнгө хэрэгтэй бол биднээс хонь ав. Тэр хонийг нь өгье. Яагаад тэр ард иргэдийг газрын хөрснөөс арчих гээд байгаа юм бэ.
Идрэнгийн нуруу гэж байгаа. Идрэнгийн нуруу бол Говь-Алтайн Эрдэнэ, Цогт, Баян-Өндөр, Шинэжинст сумыг давсан. Тэнд байгаа гөрөөс ан амьтан бол хамаа байхгүй. Ерөөсөө тэр уул уурхайг ухаад, баялгийг нь авч байвал амьд амьтан бүгдийг нь тоодоггүй. Тэрийг ерөөсөө тоодог хүн байхгүй байна.
2 comments
Өөрөө идэж ханахгүй үр хүүхдээ гадны гар хөл болгож нийлж эх орон газар шороогоо самарч цөлмөхөө зогсоохыг шаардаж бай
Зүгээр тэр хүүхэнийг нутгийг сайн эрчүүд нинжа наруудаар нэг сайн хашираах хэрэгтэй Дахин нутаг дээр их юм бол шороонд нь булахгүй юу