Хөгжлийн банкны найдваргүй зээлд Н.Алтанхуяг, Женко Баттулга нар ч хамааралтайг Д.Ганбат өгүүлэв
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудал өргөн хүрээг хамарч, банк үүсгэн байгуулагдсаны дараа Засгийн эрхийг барьж байсан АН-ын гишүүдийн зээлийн асуудал ч сөхөгдөж байна. Хөгжлийн банкны зээлдэгчийн асуудал нэг талдаа нийгмийг хамарсан томоохон дуулиан болж байгаа ч, нөгөө талдаа улс төрчдийн тод харагдах сонирхлыг өндөлзүүлж байгаа юм.
Тус банкны зээлд АН-ынхан ихээхэн хамааралтай гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдэгдээд байна. Тэрбээр: 2012-2016 онд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд хийж байсан Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр ардчилсан намд хамаагүй болсон, бие даачихсан байгаа. Гэхдээ Н.Алтанхуяг гишүүнийг бүрэн эрхээсээ түтгэлзээд шалгуул гэж хэлмээр байна.
Яагаад тэр Солонгосын менежментэд байсан шилдэг явж байсан юмны солонгосчуудыг нь гаргаад энэ боломжийг тавив аа? Би та бүхэнтэй санал нэг байна. Тухайн үед өгч байсан хэд хэдэн их хэмжээний зээлүүд байгаа. Ардчилсан намын үед байсан Аймгийн Засаг даргаас дээш бүх албан тушаалтнууд шалгуул. Ардчилсан намын нэрийг барьж сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хэн ч байсан шалгуулах ёстой гэж хэлээд байгаа хэмээн хэлж, Хөгжлийн банкны найдваргүй зээлд Н.Алтанхуяг, Женко Баттулга нар хамааралтай гэдгийг сануулаад авлаа.