Хатан хаан II Елизаветагийн төр барьсан 70 жилийн ойн өдөр хунтайж Чарльз, түүний гэргий Камилла Паркер-Боулз нарыг хаан ширээний дараагийн ээлжнийхэн хэмээн ордноос албан ёсоор зарлажээ. Ирээдүйн хаан хаан ширээ залгамжлах журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Түүний овоо хараанд Меган Маркл, ханхүү Харригийн хүү, 2 настай Арчи ч орж болзошгүй байна. The Mirror-ын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хунтайж Чарльз хаан болсныхоо дараа хаан ширээ залгамжлах журмаа өөрчилж болзошгүй байна.
Тэрбээр Сассексийн гүн, гүнгийн ахайтайн болох ханхүү Харри, Меган Маркл нарт хатан хааны гэр бүлтэй холбоотой олон дуулиан дэгдээснийх нь төлөө гомдож явдаг аж. Хуулиар бол Чарльзыг хаан болоход түүний ач нар ханхүү, гүнж хэргэм авах боломжтой болдог.
Гэвч хаан ширээ залгамжлагч тэдэнд ийм боломж олгоход бэлэн биш байгаа гэнэ. Америкийн жүжигчин Меган Маркл, түүний нөхөр Харри нар 2020 онд Лос-Анжелес рүү нүүсэн билээ. Тэр цагаас хойш хунтайж Чарльз хоёр настай ач хүү Арчитайгаа уулзаагүй төдийгүй 7 сартай ач охин Лилибет Дианагаа огт харж байгаагүй юм.
Үүнд Уэльсийн хунтайж маш ихээр гомдож, 2022 оны эхнээс хүүтэйгээ учир зүйгээ ололцохоор Британид урьсан ч амжилт олоогүй гэдэг.