ОХУ-ын зүгээс Украинд цэргийн түрэмгийлэл явуулсан тохиолдолд “Их 7”-ын орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Энэ Их Британийн Засгийн газар тухай даваа гаригт цахим хуудсандаа мэдээлжээ.
Уг мэдэгдэлд “Оросын зүгээс Украины эсрэг цэргийн түрэмгийлэл явуулсан тохиолдолд шуурхай, зохицуулалттай, шийдэмгий хариу арга хэмжээ авах болно. Бид хамтдаа Оросын эдийн засагт шууд нөлөөлөх өргөн хүрээг хамарсан санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээн дурдсан байна.
Сүүлийн үед Орос болон барууны орнуудын харилцаа улам хурцадсан. Вашингтон, Брюссель Москваг “Украин руу довтлоход бэлтгэж, Оросын цэргийг хөрш улсын хил рүү татсан” хэмээн буруутгаж байгаа юм. Түүнчлэн Bloomberg “халдлага” хоёрдугаар сарын 15-нд болно гэж бичсэн бол “Политико” сонин Цагаан ордны эх сурвалжаас иш татан хоёрдугаар сарын 16-нд болно гэж мэдэгдээд байна.