Польшийн Эрүүл мэндийн дэд сайд Вальдемар Краска COVID-19-ийн омикрон омгийн хоёр шинэ дэд хувилбар илэрснийг зарлажээ. «Манайд яг одоо омикрон мутацийн хоёр шинэ дэд хувилбар байна » хэмээснийг Польшийн радио даваа гаригт дамжуулжээ.
Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд одоогоор шинэ хувилбарууд ямар шинж чанартай болон өвчлөлийн явц хэр хүнд, хөнгөн байгааг илрүүлж чадаагүй гэнэ. “Коронавирус бидэнтэй цуг удаан байх нь ээ” хэмээн Краска ярьжээ.
Түүнчлэн тэрбээр Польшийн иргэддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авахыг сануулсан аж. Польшид халдварын шинэ тохиолдлын 96% нь омикрон омог байна гэсэн албан ёсны мэдээлэл буй аж.
Эх сурвалж: Osnmedia