Дурлал хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэнэ. Дурлал хүнийг аз жаргалтай болгож, харин аз жаргалтай хүн нойр, хоол, стрессийн асуудалд өртөх нь багасдаг аж.
Энэ тухай Оросын эрүүл мэндийн яамны дотоод шүүрэл судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн тасгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дотоод шүүрлийн эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Екатерина Шереметьева мэдэгдэхдээ, “Дурлал бол тодорхой хэмжээндээ аз жаргал. Харин аз жаргалтай байх нь ашигтай. Аз жаргалтай хүн нойрондоо мууддаггүй, хоол ундандаа анхаарч, биеийн ачаалал ихсэж, нийгмийн идэвхтэй болж, стресст өртөх нь багасаж, дархлаа нь хүчтэй болдог. Аз жаргал хүнийг зүрх судасны өвчлөлөөс дам байдлаар хамгаалдаг” гэжээ.
Ганцаардсан хүмүүст зүрхний шигдээс, миокардын эрсдэл нэмэгддэг. Ялангуяа эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагддаг гэнэ. Харин аз жаргалтай хүн илүү урт удаан амьдардаг байна.