Японы Гадаад харилцааны яам Украинаас бараг бүх дипломатуудаа эргүүлэн татсан тухай мэдэгдсэн гэж NHK мэдээлжээ. Тус телевизийн мэдээлснээр, Японы ГХЯ хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Украин дахь Элчин сайдын яамныхаа ажилчдыг эргүүлэн татаж байна.
Киев дэх Японы Элчин сайдын яам ихэнх дипломатуудыг нүүлгэн шилжүүлсний дараа зөвхөн хязгаарлагдмал чиг үүргийг гүйцэтгэнэ гэж тус яам мэдэгджээ. Үүнээс гадна ГХЯ Украинд байгаа Японы иргэдийг тус улсаас нэн даруй гарахыг уриалж байна.
Бусад улс орнууд ч Украин дахь Элчин сайдын яамдынхаа үйл ажиллагааг зогсоох, багасгах шийдвэр гаргасан гэж тус яам тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа ойрын 24-48 цагийн дотор бүх америк ажилчдаа Киевээс эргүүлэн татахаар бэлтгэж байгааг өчигдрөөс эх сурвалжууд мэдээлж эхэлсэн бол Хятадын Гадаад харилцааны яам “Бээжин Украины байдлыг ажиглаж байна, Элчин сайдын яам хэвийн ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.