Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.