Бүгд Найрамдах Луганск Ард Улсын цэргийн тагнуулууд Украины Зэвсэгт хүчин Лунганскийн ар талд хаях бүлгүүдийг бэлтгэж байгаа тухай мэдэгджээ. Тус улсын Ардын цэргийн хэвлэлийн алба Украин энэ ажиллагаандаа десантын хүчийг ашиглах гэж байна хэмээжээ.
Украины Хамтарсан цэргийн ажиллагааны командлагч Александр Павлюк Донбасст хүрэлцэн ирж шүхэрчдийн бэлэн байдлыг шалгасан байна. Мөн “МИ-8 нисдэг тэрэгнээс 1-р батальоны газардах бэлэн байдлыг шалгахын тулд ЯФО-ын командлагч Павлюк Войтово дахь бригадын командын байранд ирлээ” гэж тус хэвлэлийн алба мэдэгджээ.