Палеонтологичид Юрийн галавын хожуу үеийн өвсөн тэжээлтэн, үлэг гүрвэлийн яснаас амьсгалын замын халдварын шинж тэмдэг олж илрүүлжээ. Өмнө нь эртний сээр нуруутан амьтдаас зөвхөн ясны өвчин, хавдрын ул мөр л олддог байсан бол энэ удаа амьсгалын замын өвчин илрүүлээд байна.
Эртний амьтдын дүр төрх, дотоод эрхтний бүтцийг палеонтологичид хэсэгчлэн сэргээх явцдаа үлэг гүрвэл зэрэг амьтдын араг ясны зөвхөн хатуу хэсгүүдээс тухайн амьтаныг олон жилийн турш өвчлүүлсэн өвчний ул мөр болох олдворууд илрүүлдэг тул эмгэг судлалын шинж тэмдэг бүхий аливаа олдвор нь онцгой төрөлд багтдаг аж.
Энэ удаа амьсгалын замын халдварыг 1990 онд АНУ-ын зүүн хойд хэсэгт орших Монтана мужаас олдсон умайн хүзүүний долоон нугаламтай үлэг гүрвэлийн гавлын яснаас илрүүлжээ. MOR 7029 гэсэн албан ёсны дугаартай, Долли хэмээн нэрлэгддэг уг олдворыг Юрийн галавын сүүл үеийн үлэг гүрвэлд тооцогддог юм байна.
Эрдэмтэд түүнд гадна биеийн үзлэг хийх явцдаа хэд хэдэн нугалам зэрэг хачирхалтай өөрчлөлтийг анзаарч, мөн уушигтай холбогдох амьсгалын замын сувагт наалдсан цэгүүдийг шалгаж байгаад жигд бус хэлбэртэй ясны цухуйсан хэсгүүдийг илрүүлжээ. Эдгээр өөрчлөлтүүдэд компьютер томографийн нарийвчилсан шинжилгээ хийсэн бөгөөд өөрчлөлтүүдийн нягталсан эрдэмтэд Доллиг амьсгалын замын халдвар авсан гэж дүгнэжээ.
Үлэг гүрвэлээс олдсон Aspergillus төрлийн мөөгөнцөр нь орчин үеийн шувууд болон хэвлээр явагчдын аспергиллезтэй төстэй, амьсгалын замаар дамждаг, уушигны өвчний нэг хэлбэр бөгөөд Aspergillus нь ихэвчлэн агаарт байдаг, үүгээр голдуу амьтад, ялангуяа шувуудад өвчлөх нь элбэг байдаг аж. Уг өвчин хүмүүст илрэх нь маш ховор байдаг байна. Үүнээс өмнө 2020 онд эрдэмтэд 60 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан аварга өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох адрозаврын яснаас хоргүй хавдрын шинж тэмдэг олж илрүүлж байжээ.