УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Анандбазар нар Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлж барагдуулжээ

Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ.
Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг нэгдүгээр сарын 31-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. Харин өнөөдөр тус мэдээллийг шинэчилсэн байна.
Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 828 377 135 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлж барагдуулжээ.
