2022-02-11 11:281min00

“Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг анхан шатны сургалтад хамруулав

new_9175badd03cf8756ab801875ad94edd365b01dbc

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан “Авлигын эсрэг цахим сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар “Авлигын шалтгаан нөхцөл”, “Авлигын хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцон ач холбогдолтой сургалт боллоо.