2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум болж өсөн нэмэгдэнэ. Тиймээс 30 жилийн дараа хүн төрөлхтөнд 9 тэрбум хүнээ тэжээхийн тулд хоёр дахин их уураг шаардлагатай болно гэж Сколковогийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн (Сколтех) профессор Лоран Гензбиттел мэдэгджээ.
Эрдэмтний тайлбарласнаар Европт хүмүүс улаан буудай иддэг уламжлалтай. Харин Өмнөд Ази, Африк зэрэг бусад бүс нутагт хүмүүс ихэвчлэн будаа, вандуй иддэг. Эдгээр бүс нутагт вандуй нь уургийн гол эх үүсвэр бөгөөд уургийн дутагдлыг нөхөх асуудал нь эрдэмтдийн ажиллаж байгаа ирээдүйн төслүүдийн нэг болж байна. Тэд шавьж дээр суурилсан эсвэл ургамлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар уураг тэжээл олж авахыг хичээж байгаа аж.