Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургалтыг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар оруулах шийдвэрийг гаргасан байна.
Харин их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлсэн бол танхимын сургалтыг хоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ хэмээн өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг огноог өөрчилж их, дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын сургалтыг мөн хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ингэснээр хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтыг байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын сургалтад бүрэн шилжиж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Коронавируст халдварын оргил үе буурсан гэж УОК болон Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа ч гэсэн зарим улс оронд Омикрон хувилбараар өвчилсөн иргэд дахин Омикрон хувилбараар өвчилж байгаа тохиолдол олноороо бүртгэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг УОК, Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа” гэв.