Цар тахлын хуулийг он дуустал сунгасан. Ингэснээр ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах эсэх нь тодорхойгүй байгаа тул Сангийн сайд Б.Жавхлангаас энэ талаар сэтгүүлчид тодрууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг өмнөх хуулийн дагуу дуусгавар болгож, цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэх байр суурийг Монголбанкнаас баримталж байгаа. Зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр, боломж болдог. Одоогоор энэ нь хязгаарлагдмал болж байгаа тул тэнцвэрийг хангах үүднээс хэвийн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаа” гэв.