Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхээ Нийслэлийн онцгой комисс мэдээллээ.
Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлаад байгаа юм. Үүнд барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаан газар байна. Мөн инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар багтжээ. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ.