БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй тус яамны удирдлагууд дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулзалтад дотоодын агаарын тээврийн 11 авиа компанийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон байна.
Агаарын тээврийн компанийнхан дараах саналуудыг илэрхийлжээ. Үүнд:
- Онгоцны шатахууны үнэ олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байхад Монголд 1200 ам.доллар байгаа нь нислэгийн тийзийн тарифт шууд нөлөөлдөг. Тарифийн 40 хувь нь шатахууны үнээс хамааралтай
- Нислэгийн шинэ чиглэл нээж ажиллахад Засгийн газраас бодлогын болон татвар, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй.
- Аялал жуулчлалын компаниудын консерциумыг Монгол Улсад байгуулах шаардлагатай. Тэгж байж нийлүүлэлтийг сайжруулснаар нислэгийн үнийг буулгах
- Зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд олон талт үйл ажиллагааг явуулах
- Тур компаниудын аяллын бүтээгдэхүүн гэж байдаг ч улсын аяллын бүтээгдэхүүнийг бий болгох
- Нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлогыг гаргах
- Орон нутгийн нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэх мэт олон санал дэвшүүлжээ.
Агаарын тээврийн салбарт либеральчлал хийж, өрсөлдөөн бий болгох нь аялал жуулчлалыг хөгжүүлэх том суурь болно хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
3 comments
Тэгээд оросын шатахуун шууд оруулж ирж бууруулаачээ. Монголын нислэгийн компаниуд өрсөлдөж чадахгүй байна.
Anandbuzaraa zailuulaach
Чиний тэр орос чинь дэлхийн дунджаас 28.8 хувь өндөр шатахуун г шинэ нисэх буудалд нийлүүлэх гэрээ хийгээд бна