2022-02-08 08:001min00

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй

70c34b07a98df43139b12b726d22f150

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9  градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 4-9 метр.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй