2022-02-07 09:361min00

Их дээд сургуулийн хичээл өнөөдөр цахимаар эхлэнэ

2ce1197d6c0ce0c1f371c0c5516b29d7

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэхийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн буюу цахим хэлбэрээр эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрөөс танхимаар хичээллэх юм. 

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулах бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байхаар зохицуулах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй