Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс НЭМГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
- Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах
- Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
- Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх
- Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх
- Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах