Узбекистаны Социал демократ нам улсын хэмжээнд TikTok нийгмийн сүлжээг бүрмөсөн хаах санал гаргажээ. Намын вэб сайтад тавигдсан албан ёсны мэдэгдэлд “Бид эрүүгийн хариуцлагын арга хэмжээг чангатгаж, ТикТок гэх мэт сайнаас илүү хор хөнөөл учруулдаг интернет дэх гар утасны програмуудыг бүрмөсөн хаах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.
Узбекистан Telegram хэд хэдэн нийгмийн сүлжээний мессенжерт улс даяар хязгаарлалт тавьсан хэдий ч TikTok хэрэглэгчид VPN програмаар дамжуулан нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжтой хэвээр байгаа юм. Үүнээс өмнө нь тус улсын Ардчилсан намын дарга Алишер Кадыров мөн TikTok-ыг хаах саналыг гаргаж байсан юм.
2021 оны долдугаар сард Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев ТикТок видео бичлэгийг командлагч Амир Төмөр болон яруу найрагч Алишер Навои нарын түүхэн дурсгалт газруудыг доромжилсон хэмээн шүүмжилж байсан бол 2021 онд тус улсын Мэдээлэлжүүлэлт, харилцаа холбооны салбарын хяналтын улсын байцаагч Skype, Twitter, TikTok, VKontakte, WeChat зэрэг интернет эх сурвалжууд Хувийн мэдээллийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд хязгаарлалт хийж байжээ.