Цагаан сарын шинийн 1 бол монгол үндэстний эрт үеэс эдүгээ хүртэл ёслон тэмдэглэсээр ирсэн төр улс, иргэний их ёсолгооны өдөр. Монголын түүх, сурвалж бичгүүдээс харахад монголчууд цагаан сарын ёсолгоог эзэн Чингис хааны байгуулсан Нармай хамаг Монгол Улсын үеэс төр, иргэний хос ёсны бэлгэдэл, хүндэтгэл болгож нийтээрээ өргөн тэмдэглэх заншил тогтжээ.
Жилд зөвхөн нэг удаа тэмдэглэх Цагаан сарын өдөр бол жинхэнэ монгол ёс заншил, эд өлгийн зүйлс цөм бүрсэн тараг шиг бүрэлдэх, монгол соёл, зан суртахуунаа дээдлэх, өв уламжлалаа өвлөх, үг яриа, үйлдэл хөдөлгөөн, хувцас зүүсгэл, идээ зоог, эд эдлэл бүхэндээ хүндэтгэл, бэлгэдэл шингээсэн байдаг.
Тиймээс улс, үндэстнээрээ бахархах, зан заншлаа дагаж мөрдөх, үг яриа, үйлдэл бүхнээ хянаж, бие, сэтгэл, хэлээ цэвэр ариун байлгах, нүглийг бус буяныг хураах хамгийн бэлгэдэлт сайн, утга төгөлдөр өдөр юм.
Монгол утга соёл судлаач, доктор Д. Баттогтох
Сар шинийн мэндчилгээний үг
-Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
-Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .
-Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байг .
-Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
-Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
-Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
-Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
-Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
-Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Эх сурвалж: Sainsanaa.blogmn.net