2022-02-01 15:531min00

Хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох төслийг дэмжлээ

07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.