Монголын тамирчдыг PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

2022-02-01 15:27
fbiuqy_272967628_5185537728132196_7935204207994544374_n_x974

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчдыг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрчээ. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байгаа аж. Тамирчид маань олимпын тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ оржээ. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ оролцож эхэлнэ.