Украины цөмийн эрчим хүчний салбар хүнд нөхцөлд орсон учраас “Энергоатом” компани тус улсын түүхэнд анх удаа бүх 15 цөмийн эрчим хүчний нэгжийг нэгэн зэрэг ашиглалтад оруулснаа зарлаад байсан юм. 2021 оны арванхоёрдугаар сараас хойш нийт 15 реакторын 14 нь ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Украины генерал Геннадий Москал цөмийн энергийн гашуун сургамжийн талаар ярьсан байна.
Луганск, Транскарпатын бүс нутгийн дарга асан Геннадий Москаль тус улсын бүх цөмийн эрчим хүчний нэгжийг нэгэн зэрэг ажиллуулах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн анхааруулсныг Нэш телевизийн суваг иш татан мэдээлжээ.
Тэрбээр “Өнөөдөр 15 эрчим хүчний блок бүгд ажиллаж эхэлсэнд баяртай байна. Бурхан биднийг халаалтын улирлыг давахад тусалж байх шиг байна. Бид Чернобыл шиг хүнд асуудалд өртөхгүй байх болтугай. Хүмүүс ээ, битгий онгироорой, “Энергоатом”-ыг амьд үлдэхийг бурхан даатгаж, Чернобылд болсон үр дагаврыг дахин туулахгүйн тулд сүмд очиж лаа асаах хэрэгтэй” хэмээн анхааруулсан байна.
Тус улс цөмийн түлшнийхээ ихэнхийг Оросоос худалдаж авдаг бөгөөд Украины “Энергоатом”-ын нөхцөл байдал хүнд байгаа аж. Украинд нийтдээ 15 эрчим хүчний нэгжтэй бөгөөд бүгд VVER реактор юм. Тэдний дөрөв нь атомын цахилгаан станц бөгөөд тэдгээрийн нэг нь нийт 6000 МВт суурилагдсан хүчин чадалтай зургаан эрчим хүчний блок бүхий Запорожье АЦС нь Европ дахь хамгийн том станц юм.
Эрчим хүчний реакторуудын тоогоор Украйн улс дэлхийд аравдугаарт, Европт тавдугаарт бичигддэг. Чернобылийн атомын цахилгаан станцын тухайд, тус станцын сүйрэл 1986 оны 4-р сарын 26-нд болсон бөгөөд станцын дөрөв дэх эрчим хүчний блок дэлбэрсэн байдаг. АЦС-ын сүйрлээс болж цацрагийн бохирдлын нийт талбай Беларусийн хэмжээнд 46.5 мянган хавтгай дөрвөлжин километр (нийт талбайн 23%) байсан бол Украинд 12 бүс нутагт 50 мянган хавтгай дөрвөлжин км талбай бохирдсон байна.
Түүнчлэн Оросын бараг 60 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 2.6 сая хүн амтай 19 бүс нутаг цацраг идэвхт бодисын бохирдолд өртжээ.