Лхагва, Пүрэв, Баасан гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2022-01-31 13:39
12(10)

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ.

Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гараг нь Шинийн 1, 2, 4-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Баярын өдрүүдэд иргэд коронавирусийн халдвараас сэргийлж, гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй