Ковид-19 ба бөөрний эмгэгийн талаар УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч, Анагаах ухааны доктор А.Саруултүвшин мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Тэрбээр, Ковидын халдварын үед бөөрний өвчтэй хүмүүс юу анхаарах талаар ерөнхий ойлголт өгье. Ковид-19 халдвар ихэвчлэн амьсгалын дээд зам, уушгийг гэмтээдэг. Энэ халдварын үед өндөр настай, хавсарсан өвчтэй, чихрийн шижин, даралт ихсэлт, бөөрний архаг эмгэгтэй, эрхтэн шилжүүлэн суулгуулсан бол нэлээд анхаарах ёстой.

Энэ халдвар бөөрний хэд хэдэн төрлийн эмгэгийг дагуулдаг. Эмнэлэг ковидын шалтгаанаар хэвтэж байгаа ялангуяа хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүст бөөрний цочмог дутагдал, бөөрний үйл ажиллагааны алдагдалд орж байна. Энэ нь богино хугацаанд бөөрний үйл ажиллагаа алдагдах, шээсний гарц багасах байдлаар илэрдэг. Ковид-19-ийн үед бөөрний үйл ажиллагааны алдагдал бусад эмгэгээс 2 дахин өндөр байна. Тэгэхээр энэ халдварын үед бөөр гэмтэх эрсдэлтэй байна.

Ийм учраас эрсдэлт бүлгийн хүмүүс эмнэлэгт эрт хандах, эмчийн хяналтад эрт орсноор эрсдэлээс сэргийлэх боломжтой.

https://www.facebook.com/watch/?v=475714840631814

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн