УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй болсон зээлийн асуудлыг хөндөн, ямар улч төрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг дахин шаардав.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк 2020 оны дөрөвдүгээр сард Сангийн яамны харьяанд ирсэн. Түүнээс хойш энэ банкнаас зээл авчихаад өгөхгүй байгаа нийт 25 зээлдэгчийн асуудал шүүх дээр явж байна. Зарим шийдвэр гараад явж байгаа. Зарим нь шүүхээс буцаж байгаа. Яагаад гэвэл эцсийн өмчлөгч гэдэг асуудал одоо болтол Монгол Улсад тодорхойгүй байна.
Жишээ нь, Хөтөл компани байна. Хөгжлийн банк Хөтөлийг гурван удаа шүүхэд өгсөн ч гурвууланд нь шүүхээс буцаасан. Яагаад гэхээр, Хөтөлийн эзэмшигч нь нас барсан учраас. Гэтэл Хөтөл хэнийх вэ, цаад эзэн нь хэн бэ гэдгийг Монгол даяараа мэдэж байгаа шүү дээ. Тэгсэн хэр нь шүүхээс буцаагаад байдаг. Хөтөлийн орлого хэнд очдог гэдгийг бүгд мэднэ.
Эцсийн өмчлөгчтэй холбоотой бас нэг асуудал Хаан банк. Нүүрээ хувиргаад Хаан банкийг авчихдаг. Тэгээд баахан троллоор дайруулаад байдаг. Яг л ийм зүйл болоод байна.
Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлдөггүй хүмүүсийг нэг бүрчлэн УИХ-ын танхимд ярих хэрэгтэй. Төрийн мөнгийг банкандаа авчихаад буцаагаад төлөхгүй байгаа Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн Хаан банкийг авсан эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг ил гаргах ёстой.
“Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас Хөгжлийн банкны хэргүүд шүүхээс буцдаг. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан хүн нас барсан гэдэг. “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. “Хөтөл”-ийн орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй. Хөгжлийн банк гурван удаа шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хаврын чуулган эхлэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд хяналт шалгалт хийх боллоо.