“Сар шинэ-2022” арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

2022-01-29 16:58
R (4)

Сар шинийн баярыг угтаж цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр жил бүр “Сар шинэ” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас хэрэг илрүүлэх, эрэн сурвалжилж байгаа этгээд, эд зүйлийг олж тогтоох чиглэлээр зохион байгуулалтын нэгжүүдээс хэрэг бүртгэлтийн 6 гэмт хэргийг илрүүлж нийт 19 этгээд, 1 тээврийн хэрэгсэл, 1 эд зүйлийг олж тогтоолоо.

Мөн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Толгойт”, “Жаргалант” гэх газруудад хууль бусаар мод бэлтгэсэн,  Баянгол сумын “Бор толгой” гэх газарт иргэн “Б” нь хууль бусаар тээрэм ажиллуулж ашигт малтмалын боловсруулалт явуулж байсан үйлдлийг тус тус илрүүлэн 275 куб.метр модыг битүүмжлэн, 15 грамм алт, 200 грамм азотын хүчлийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.