Германы Засгийн газар Оросын дипломатчийг тагнуулын хэрэгт сэжиглэн тус улсаас хөөж байгаа талаар Германы Der Spiegel сэтгүүл баасан гаригт мэдээлжээ. Мюнхен дэх Оросын консулын газрын ажилтныг дипломатчаар магадлан итгэмжлэгдсэн гэж байгаа ч бодит байдал дээр тэр Герман дахь Оросын Гадаад тагнуулын албаны ажилтан байсан. Мөн Оросын Н.Илнурын хэрэгтэй холбоотой болох талаар тус сэтгүүлд бичжээ.
Өмнөх өдөр нь Германы Ерөнхий прокурорын газар ОХУ-ын иргэн Н.Ильнурыг Германд Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаагаа зарласан юм. Мөрдөн байцаалтын явцад тэрээр баривчлагдахаасаа өмнө Бавари их сургуулийн шинжлэх ухаан, техникийн тэнхимд судлаачаар ажиллаж байжээ.
Хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сард Оросын гадаад тагнуулынхан түүнтэй холбоо тогтоож, тагнуул хийхийг зөвшөөрсөн хэмээн Германы прокурорын газар үзсэн бөгөөд түүнийг Германд SVR-ийн төлөөлөгчид, ялангуяа Европын сансрын агентлаг (ESA) Ariane сансрын пуужингийн хөгжлийн үе шат, Оросын судалгааны бүтээн байгуулалтыг сонирхож байсан хэмээн хардаж байгаа аж.
Мөрдөн байцаалтын явцад Оросын иргэнээс 2.5 мянган евро авсан тогтоогдсон талаар тус сэтгүүл мөн мэдээлсэн байна.