Энэ оны эхний зургаан сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 34.7 тэрбум төгрөгөөр буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ 97 тэрбум төгрөгөөр өсчээ.
Мөнгөний нийлүүлэлт 2017 оны эхний хагас жилийн зургадугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж өмнөх хоёр сараас 297.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Энэхүү нэмэгдэлд төгрөгийн харилцах 230 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 68.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн ажээ.
Аж ахуйн нэгж иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 191.6 тэрбум төгрөг. Өмнөх оны мөн үеэс 87.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 797 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 35 орчим тэрбум төгрөгөөр буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ 1132.3 тэрбум төгрөг болж өссөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин