Саудын Арабын иргэн болох нэгэн эмэгтэй шашны хатуу дэгийг зөрчин нийслэл Рияад хотоос баруун хойд зүгт 200 км зайнд байрладаг Ушайгер хэмээх цөлийн тосгонд богино банзалтай бичлэг хийснийхээ төлөө баричвлагджээ.
Түүний бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарсны дараахан эрх баригчид эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн бол өчигдөр саатуулсан аж. Энэ долоо хоногийн эхэнд болсон энэ үйл явдал иргэдийг хоёр хуваасан байна. Нэг хэсэг нь бүсгүйн зоригийг магтаж, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боохыг эсэргүүцэж, бодлогод өөрчлөлт хийхийг уриалжээ. Харин нөгөө хэсэг нь хууль дүрмээ хүндэлж, шашны уламжлалыг дагах ёстой гэж үзсэн аж.
Тус улсад хэрэгждэг Шариатын хуулийн дагуу бүх эмэгтэйчүүд бүтэн биеэ халхалсан хувцас өмсөх ёстой. Мөн толгойн алчуур, нүүрний гивлүүр зүүх ёстой байдаг. Мөн Саудын Арабт зочилсон гадны иргэд, төр засгийн эмэгтэй төлөөлөгчдөд ч хувцсаа зөв сонгохыг зөвлөдөг байна.
https://www.youtube.com/watch?v=NDmwt6R2AT0