Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи болон орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, бохир ус цэвэрлэх болон хог хаягдал дахин боловсруулах зэрэг шинэлэг, тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан, сурталчлах “Ногоон технологи” үзэсгэлэнг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаад “АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг орчны бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийг олон нийтэд таниулах зорилготойгоор энэ сарын 28-ны өдөр Блю скай зочид буудлын Кристалл танхимд зохион байгуулагдах юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн