ОХУ-ын Ковид-19-ийн эсрэг вакцинжуулсан QR кодын мэдээллийн санг Darknet дээр зарж байгаа талаар Телеграм суваг мэдээлсэний дараа Оросын Дижитал хөгжлийн яамнаас шалгалт хийж эхэлжээ. Мэдээллийн санд хувийн мэдээлэл байхгүй гэж албаныхан тайлбарласан ч эх сурвалжууд мэдээллийн санг Төрийн үйлчилгээний өгөгдлийн сангаас авсан тухайгаа дурджээ.
Мэдээллийн санг худалдагч сайт бүхэлд нь 100 мянган доллараар үнэлжээ. Энд вакцин хийлгэсэн хүмүүсийг бүтэн нэрийн эхний үсэг, төрсөн он, сар, өдөр, өвчтөний бүртгэлийн дугаар, паспортын дугаарын эхний хоёр ба сүүлийн гурван орон, хийлгэсэн вакцины нэр орос, англи хэл дээр байгаа гэж Телеграм суваг бичжээ.
Дижитал хөгжлийн яам “Stop Coronavirus Public Services” аппликейшнаас нэрээ нууцалан мэдээлэл алдагдсан тухай мэдээ тарж, телеграм сувгаар гарч ирсэн асуудлыг шалгаж байгаа гээд хэрэглээний мэдээллийн сан нь өөрөө иргэдийн хувийн мэдээллийг агуулдаггүй. Энэ мэдээллийн үнэн зөвийг батлах боломжгүй. Бид хувийн мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулаагүй” тухайгаа мэдэгджээ.
Мөн энхүү сэдвийг хөндсөн сэтгүүлч Михаил Зеленский мягмар гаригт вакцин хийлгэсэн хүмүүст сандрах шалтгаан байхгүй хэмээн бичжээ.