УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Маш тодорхой хэлэхэд, цагаан сар болохоор гишүүд боов тараадаг эд зүйл тараадаг, санал худалдаж авдаг зүйл хэтэрлээ. Ийм зүйлийг хязгаарлахгүй бол болохгүй байна. Тиймээс хуульд хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд материалын зүйл тараахгүй. Жигээ нь, цагаан сараар хэвийн боов тарааж болохгүй. Тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг заалтыг тусгаж байна” гэлээ.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн