Аргентины Сан-Карлос-де-Барилоче хотод хүйтний эрч дээд зэргээр чангарч -25 хэмд хүрсэн гэж цаг уурын албанаас мэдээлжээ. Харин иргэдийн яриагаар -29 хэм шиг хүйтэрсэн аж.
Цас их орсоноос болж нисэхийн үйл ажиллагаа зогсч, 20 мянга гаруй иргэн цахилгаангүй болжээ. Зарим газар цас 50 см-ийн өндөртэй хунгарласан аж. Цаг уурчид энэ үзэгдлийг Зууны шуурга” хэмээн тодорхойлж байгаа юм байна. Барилочед өмнө нь 1963 онд Цельсийн – 21,1 градус хүйтэрсэн дээд амжилт тогтоосон түүхтэй.