Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.
Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
“Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэж мэдэгдлээ.